Translate

орчууулга

Wednesday, March 5, 2014

сургалтанд хэрэглэгдэх зүйлс

2. скайнер


Та Скайнер худалдан авахаар төлөвлөж байна уу? Тэгвэл ямар зорилгоор хэрэглэх вэ гэдгээ урьдчилан тодорхойлсон уу?.

Жишээлбэл та зөвхөн фото зураг болон цаасан дээрх зургийг компьютер лүүгээ хөрвүүлэх гэж байна уу? Эсвэл фото зургын негатив хальснаас зураг хөрвүүлэх гэж байна уу? Аль эсвэл фото слайднаас уу гэдгээ сонгох хэрэгтэй. Мөн текстэн бичвэрийг компьютер лүү хөрвүүлж Microsoft Word гэх мэт тексттэй ажилладаг програмаар засварлах боломжтойгоор хадгалсан ч болно.

Та ямар зорилгоор хэрэглэхээ шийдсэн бол дараах техникийн тодорхойлолтуудын талаар ойлголттой болвол зүгээр.



1. Хөрвүүлэх технологи (Scanning technology)
Зураг, дүрс, текстийг таньж хөрвүүлэх технологиороо.
Ихэнх скайнер "charge-coupled device (CCD)" гэсэн технолгийг ашигладаг бөгөөд энэ нь анх одон орон судлаачид хэрэглэдэг байжээ. Энэ технологи нь 20 гаруй жилийн туршид хөгжсөөр ирсэн бөгөөд өргөн дэлгэр хэрэглэгддэг технологи юм. Энэ технологийг хэрэглэсэн скайнер нь үнэ хямд байдаг.
CIS Technology: Энэ технологийг хэрэглэж буй скайнер нь бусад скайнерийг бодвол илүү том, хүнд байдаг ба тийм ч өргөн дэлгэрээгүй.
Мэргэжлийн түвшинд "photomultiplier tube (PMT)" гэсэн технологийг ашигладаг гэвч энэ ердийнхөөс илүү үнэтэй байдаг. Эдгээр технолгууд нь компьютер лүү хөрвүүлж буй зургийн чанарт голлох нөлөө үзүүлдэг. 2. Өнгөний нягтрал (Resolution)
Энэ нь зургийн чанар юм. Нэг инч дэх цэгүүдийн тоо буюу пикселийн тоогоор илэрхийлэгддэг (dots/pixel per inch - DPI/PPI). Цэг болон пикселийн тоо их байх тусам зургийн чанар сайн байна. Ердийн скайнерууд нь 72-оос 600 DPI хэмжээтэйгээр зураг хөрвүүлэх чадвартай байдаг.
3. Битийн нягтрал (Bit depth)
Энэ нь нэг пиксел дэх bit-ийн тоогоор илэрхийлэгддэг. Харин "Color depth" гэдэг нь тухайн зураг хичнээн өнгөөр ялгарч харагдахыг заасан үзүүлэлт юм. "Bit depth"-ийн хэмжээ их байх тусам өнгөний ялгарал төдий чинээ их байх болно. Гэхдээ мэдээж файлын хэмжээ ч нэмэгдэх болно.
Зураг хөрвүүлэх
Зураг хөрвүүлэхдээ тухайн скайнерийн өөрийнх нь зураг засварлах програм болон өөр бусад зурагтай ажилладаг програмуудын тусламжтайгаар хөрвүүлэх гэх мэтээр олон аргаар хөрвүүлж болно. Харин энэ удаад Adobe PhotoShop програм дээр жишээ болгон тайлбарлая.

  1. Start -> Programs -> Adobe Photoshop гэсэн дарааллаар програмаа нээнэ.
  2. File -> Import гэсэн дарааллаар орж жагсаалтаас өөрийн скайнерийн нэр дээр дарж ажиллуулна. (Энэ үед скайнер асаалттай байх хэрэгтэй)
  3. Ингээд скайнерийн програм ажиллах бөгөөд дараах зааврыг уншна уу.
Скайнерын програм хангамж
Энэ нь таны худалдан авсан скайнертай хамт дагалдан ирдэг бөгөөд та энэ програмын тусламжтайгаар хүссэн зургаа компьютер лүү хөрвүүлэх боломжтой. Аль фирмийн бүтээгдэхүүн гэдгээсээ хамаарч өөр өөр байдаг боловч энэ програм хангамжид дараах үндсэн функцүүд байдаг.

эх сурвалж: http://hajime.blog.gogo.mn















No comments:

Post a Comment