Миний
мэргэжлийн онцлог
Ямар мэргэжил хамгийн хариуцлагатай
вэ? Ямар нь хамгийн хэрэгцээтэй вэ? Аль нь илүү ирээдүйтэй вэ? Гэвэл би бүх л
мэргэжил гэж хариулна. Мэргэжил бүхэн сайхан гагцхүү мэргэжилдээ эзэн байна
гэдэг хамгийн чухал гэж би боддог.
Амьдрал гэдэг асар өндөр бартаа
бүхий уул юм. Мэргэжил гэдэг бол тэхрүү оргилд хүрэх чиглүүлэгч зам гэж би
хувьдаа боддог. Бартаа ихтэй манантай замаар явах уу? Дөт эрсдэл багатай замаар
явах уу? гэдэг нь хувь хүний өөрийн сонголт юм. Залуус бидний хувьд мэргэжлээ
зөв сонгоно гэдэг нь нэг насны ханиа сонгохтой адил чухал алхам ба бүхий л
насны чинь баталгаа болох тийм л нандин зүйлсийн чинь нэг. Миний сонгосон
тэрхүү сонголт бол эдийн засагч юм.
Өөрсдийн мэргэжилдээ эзэн болж
хэнээс ч дутахгүй чадварлаг боловсон хүчин болж байж л эх дэлхий монгол
улсынхаа төлөө бодитой үр дүнтэй зүйлс хийнэ. Гудамж цэвэрлэж яваа эмээ хүртэл
бусдыг ая тухтай байлгах монгол улсын наад захыг нүүр цариаг дээшлүүлэхэд
өөрийн зүгээс бага ч гэсэн хувь нэмэр
оруулж байнаа нь тэр.
Эдийн засаг математик загварчлал нь 1960
аад оны сүүлч 1970 аад оны эхээр шинжлэх ухааны салбарын түвшинд хүртэл хөгжиж
чадсан. Нийгэм эдийн засгийн үйл процессийг математик томъёо ашиглан илэрхийлж,
түүний хөгжил өөрчлөлтийн хандлагыг комъьютер дээр олон хувилбараар дүрслэх
боломж олгодог шинжлэх ухааныг эдийн засаг математик загварчлал гэнэ.
Загварчлалын объект нь нийгэм эдийн засгийн үйл процесс учраас микро, макро
эдийн засгийн онол дээр тулгуурлаж, дээд математик , шугаман алгебр, математик
программчлал, математик статистикийг үндсэн аргаа болгодог. Академич Немчинов
нь “ эдийн засаг математик загварчлал бол удирдах гэж байгаа процессийн үндсэн
дээр чанаруудыг математикийн тусламжтайгаар илэрхийлсэн цэгцтэй илэрхийлэл юм.”
Хэмээн тодорхойлжээ.
Миний эзэмшсэн мэргэжил хүмүүс,
нийгэм, улс орон цаашлаад дэлхий ертөнцийг өөрчилж чадна гэж хэлэхгүй ч өөрийн
мэргэжлээрээ энэ нийгэм улс орондоо бага ч гэсэн хувь нэмэр оруулж, энэхүү
салбарт тодоос тод гэрэлтэх тэргүүлэгч болох хүсэлтэй нэгэн. Амьдралын гэрэл
гэгээ, эд баялаг, сайн сайхан, эрх чөлөөний төлөө тэмүүлж байдаг миний мэргэжил
сайхан.
No comments:
Post a Comment