Translate

орчууулга

Wednesday, March 5, 2014

канон

 Сургалтанд хэрэглэгдэх зүйлс

1. Канон (хувилагч төхөөрөмж)-ыг ашиглах
- Каноныг ашиглахдаа тэжээлийн залгуурыг зөв залгана.
- Зөвхөн стандартын цаас, хор хэрэглэнэ. 
- Ашиглах үедээ хор, цаас байгаа эсэхийг шалгана.
- Олшруулж байх үед цаасыг цаанаас нь татах, шингэн зүйл асгах, хөдөлгөх,   зөөвөрлөх, тагийг нээхийг хориглоно
.
- Каноны хорыг солих үед болон ашиглалтын явцад хор асгарсан тохиолдолд тоос сорогчоор сайтар соруулан цэвэрлэнэ.
- Стандартын бус залгуураар залгах, хөдөлгөөнтэй (масстай), ил залгуурт залгаж болохгүй.
- Цахилгаан  тоног төхөөрөмжүүд нь цахилгаан соронзон орон үүсгэн тоос ихээр татдаг тул каноныг  7  хоногт нэг удаа гадна талыг нь бага зэргийн чийгтэй цэвэр алчуураар арчиж цэвэрлэнэ.


Хувилагч төхөөрөмж нь бусад төрлийн цахилгаан хэрэгслийг бодвол дараах зардал гаргадагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл хор, булыг байнга худалдан авч сольж байх хэрэгтэй болдог. Хэрэглэгчид хямдыг нь харж хуурамч, муу хор бул байнга хэрэглэснээр өөрийн хувилагчийг илүү ихээр гэмтээж, хугацаанаасаа эрт эвдэрч ашиглах боломжгүй байдалд оруулдаг. Иймд хувилагч төхөөрөмждөө бага зэрэг үнэтэй хэдий ч өөрийнх нь оригиналь хор булыг нь авч хийж байх хэрэгтэй. Ингэснээр таны хувилагч илүү урт хугацаанд найдвартай ажиллах болно.
Бул - Энэхүү эд анги нь хэвлэлтийн үед цаасан дээр дүрсийг буулгах үүрэгтэй бөгөөд гадаргуу нь их эмзэг бүтэцтэй тул наранд гаргах, гараар болон ямар нэг зүйлээр хүрч болохгүй.
Хор - Энгийн хэрэглээний хор нь үндсэн 2 төрөл байдаг.
Нэг удаагийн хор (pulverized) - Монголын зах зээл дээр худалдаалагдаж байгаа ихэнхи хувилагч энэ хорыг хэрэглэдэг. Pulverized хор нь хаягдал хор их гаргадаг. Хэрэглэгч өөрөө хаягдал хороо цэвэрлэдэг тул байгаль орчин болон хүний эрүүл мэндэд муу нөлөөтэй.
Дахин хэрэглэгддэг хор (recycle) - Монголын зах зээл дээр худалдаалагдаж байгаа хувилагчуудаас одоогийн байдлаар Konica Minolta-гийн BIZHUB брэндийн хувилагчид л хэрэглэгддэг. Энэхүү хувилагч хороо дахин (хэвлэлтнээс үлдсэн илүүдэл хороо тусгай сувгаар дамжуулж хорныхоо саванд буцаан байршуулдаг) хэрэглэдэг тул хаягдал хор гардаггүй. Байгаль орчин болон хүнд хоргүй.
"Хүнд хор" энэ нь хувилагчийн булны доод тэвшийг дүүргэх үүрэгтэй. Булаа солих үед хамт солих ёстой.
Элэгддэг эд анги - үүнд дүрсний булыг цэвэрлэгч резин, цаас татагч резинүүд ордог. Тодорхой хугацааны дараа элэгдэж ашиглах боломжгүй болдог тул тухай бүрд нь сольж байх хэрэгтэй.
After Service - Энэхүү үйлчилгээ нь гадны орнуудад хувилагч хэрэглэж буй байгууллага, хувь хүний хувьд заавал авах шаардалагтай үйлчилгээ байдаг. Монголд энэ үйлчилгээг хэрэглэгчиддээ үзүүлдэг компани цөөхөн байдаг.

No comments:

Post a Comment