Орчин үед дэлхий дахинаа мэдээлэл харилцааны технологи асар хурдацтай хөгжиж байна. энэ нь улс орон хийгээд хувь хүний нийгмийн хөгжилд нөлөөлж байгаа олон шалтгаануудын нэг юм. мэдээлэл харилцааны технологид хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээ болох Компьютэр , Гар утас, интернэт гэх мэт харилцаа холбоонд ашиглагддаг бүхийл техник хэрэгслүүдийг дурдаж болно.Мэдээллийн технологи нь одоо дэлхийг хавтгайруулагч хүчин зүйл болоод
байгаа бөгөөд дэлхийн хөгжлийг тодорхойлогч тэргүүн эгнээний зүйл болж
байна.Түүгээр ч барахгүй хүн бүрийн амьдралд мэдээллийн технологи чухал нөлөө
үзүүлдэг хэрэгсэл болоод байгаатай бүгд санал нийлэх бизээ.
Мэдээлэл харилцааны технологи нь миний болоод та бидний амьдралд маш чухал нөлөө үзүүлж байна. мөн оюутан залууст өөрийн мэдлэгээ өргөтгөх, ирээдүйд сайн ажилтан болох нийгэмд өөрийгөө хөгжүүлж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зэргээр хүүхэд бидний амьдралд томоохон байрь суурийг эзэлдэг.
Нийгэм хурдацтай хөгжихийн хэрээр хүн төрөлхтөн мэдээллийг цаг алдалгүй хурдан шуурхай авч бусдадтай харидцах зэрэг өөрчлөлтүүд гарна.
гэвч энэ бас сөрөг үр дагавар, хор хөнөөлүүдийг дагуулдаг. тиймээс бидний амьдралд зайлшгүй хэрэгцээтэй байдаг мэдээлэл харилцааг өөртөө хэрэгтэйгээр зөв зохистой ашиглах нь чухал юм.